Чөлөөт бөх: М.Лхагвагэрэлийн барилдааныг МАТЧ ТВ шууд дамжуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

ОХУ-ын мэргэжлийн бөхийн лигийн анхны тэмцээн Москва хотод явагдаж байна. Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд ОХУ, Монгол, Беларусь, Казахстаны 138 бөх өрсөлдөж, өчигдөр /2022.05.19/ урьдчилсан болон хүрэл медалийн төлөөх барилдаанууд болж өнгөрлөө.

Манай Т.Тулга (65 кг), М.Лхагвагэрэл (125 кг), эмэгтэй 53 кг-ын Б.Болортуяа, 68 кг-ын З.Болортунгалаг, 76 кг-д Г.Ариунжаргал нар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана. 17:00 цагаас грэпплинг, 20:00 цагаас панкратион, 00:00 цагаас сонгомол, чөлөөт бөхийн финалын барилдаанууд эхлэх болно. ОХУ-ын Спорт бөхийн холбооны сайт финалын барилдаануудыг дамжуулан үзүүлэх бол нээлтийн ёслолын дараа 03:00 цагаас "Матч ТВ" телевизээр 11 барилдааныг сонгон, шууд дамжуулах болно. Эмэгтэй нэг, эрэгтэй чөлөөт, сонгомол барилдааны финалын тус бүр таван барилдаан үүнд хамрагдаж байна. Энэ 11 барилдаанд гарах 22 бөхийн ес нь олимпын медальтан байгаа юм.

1. Эмэгтэй. 57 кг. Ирина Курочкина (Беларусь) — Вероника Чумикова

2. Эрэгтэй. 61 кг. Башир Магомедов — Абасгаджи Магомедов

3. Сонгомол. 72 кг. Сергей Кутузов — Азат Садыков (Казахстан)

4. Сонгомол. 97 кг. Александр Головин — Никита Мельников

5. Эрэгтэй. 125 кг. М.Лхагвагэрэл (Монгол) — Зелимхан Хизриев

6. Эрэгтэй. 79 кг. Радик Валиев — Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)

7. Сонгомол. 60 кг. Сергей Емелин — Динислам Бамматов

8. Сонгомол. 130 кг. Сергей Семенов — Михаил Лаптев

9. Эрэгтэй. 86 кг. Даурен Куруглиев — Артур Найфонов

10. Эрэгтэй. 74 кг. Заурбек Сидаков — Давид Баев

11. Сонгомол. 77 кг. Роман Власов — Адлет Тюлюбаев

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
О(202.126.90.90) 2022 оны 05 сарын 24

Оросын бөхийн лигт яахаараа монгол явж байдаг юм бээ

0  |  1
Статускво(122.201.22.54) 2022 оны 05 сарын 21

Матч тв гэж хаана ямар суваг бнаа

0  |  0
Зочин(192.82.72.164) 2022 оны 05 сарын 24

Алт аваад ч нэмэргуй шагналын хэдэн рублийг нь оросын оркууд дээрэмдээд авчихна ш дээ, амьд мэнд ирвэл их юм болно доо

0  |  3
Зочин (202.126.90.27) 2022 оны 05 сарын 20

Сайхан даа алт авах байхаа

1  |  0
Зоч(139.5.219.194) 2022 оны 05 сарын 24

Эхний ухамсрын шанаа,удахгүй илүү их хүртэх болно,тэр үедээ Монголоо дурсах байх аа

0  |  2
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 24

Иванууддаа зодуулаад байж байхдаа таарсан тэнэг бөх, тэндээ үлдээд оросуудын гарын шүүс болоод байж байвал таарна

0  |  10
Top