Мамиашвили лигт барилдсан гадаад бөхчүүдэд талархал дэвшүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Саяхан Москва хотод өндөрлөсөн мэргэжлийн бөхийн Поддуббный лигийн тэмцээнд ОХУ, Беларусь, Энэтхэг, Узбекистан, Тажикистан, Азербайжан, Киргиз, Армен, Туркмен болон Украины нэг бөх оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдлээ. Манай улсын тамирчид оролцсон ч Буриадын багийн нэрийн өмнөөс өрсөлдсөн билээ.

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили улстөрийн хүнд байдалд мэргэжлийн лигт оролцсон гадаад бөхчүүдэд талархал дэвшүүллээ.

Тэрээр “Анхны лигийн тэмцээн ийм амжилттай болно гэж би өөрөө ч итгээгүй байлаа. ОХУ-ын ҮОХ, Спортын яаманд их баярлалаа. Тэдний дэмжлэггүй бол бүтэхгүй байсан. Элдэв хориг, заавар авталгүй улс төрийг спорттой хольж хутгалгүй ирж оролцсон гадаад бөхчүүдэд их баярлалаа. Тэд зүгээр л барилдах гэж ирсэн. ОХУ-ын шилдэг бөхчүүдтэй, олимп, дэлхийн аваргуудтай өрсөлдөх гэж ирсэн. Мэдээж шагналын сан өндөр байсан нь нөлөөлсөн. Баярлалаа” гэж ярьжээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд ДБНХ-ноос орос тамирчдыг олон улсын тэмцээнээс хасах шийдвэр гаргасан билээ. Мөн ОХУ-д явагдах байсан бүх тэмцээнийг цуцалсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мамиашвили (66.181.166.134) 2022 оны 05 сарын 23

шагнал бол аймаар бсан. жиндээ түрүүлсэн бөх 2 сая рубль авсан гэнэ үү? 100 сая гаруй төгрөг. хөөрхөн үү? Лхагвагэрэл нэг шанаадуулаад 50 сая төгрөг шаачихсан, хөөрхөн үү?

0  |  0
Top