Мамиашвили: Мэргэжлийн лигээ гадаадад зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө саяхан болж өнгөрсөн Мэргэжлийн лиг, орос бөхчүүдийн тэмцээнээс хасагдсан талаар ярьжээ.

Мамиашвили “Ойрын үед бид Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан хийнэ. Лигийн тэмцээнийг сонирхож байгаа түншүүдтэйгээ цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэнэ. Хамгийн гол нь тамирчдын эрх ашгийг хамгаалсан, тэдэнд эдийн засгийн ач холбогдолтой байхаар зохион байгуулна. Чөлөөт бөхийнхөн амьдралдаа хангалттай хүрэх цалин мөнгөтэй байх ёстой. Тэдний санхүүгийн шаардлагыг хангах хэрэгтэй. Бид мэргэжлийн лигээ олон улсын том үйл явдал болгоно. ОХУ төдийгүй гадаадын улс оронд хийх төлөвлөгөөтэй байгаа” гэж хэллээ.

Мөн “Соёлт ертөнц гэж өөрийгөө нэрлээд байгаа тэр хүмүүс бүгд нэг тал болчихсон байхад шүүхэд орос тамирчдыг хассан шийдвэрийг давж заалдаад ялах арга байхгүй. Гэхдээ бид олон улсын шүүхэд хандах замыг бүр мөсөн хаагаагүй байгаа. Одоо дэлхий даяар хүмүүсийн мэргэжлийн ажлаа хийх боломжийг нь хааж, маш их дарамт үзүүлж байна. Энэ бол арьс өнгөөр ялгаварлах үзэл. Би өчүүхэн хүн, гэхдээ биднийг битгий уурлуулаарай гэж зөвлөмөөр байна. Удахгүй ОУОХ-ноос орос тамирчдыг тэмцээнд оруулах ухаалаг шийдвэр гаргана гэж итгэж байна. Хамгийн чухал нь олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй байна. Үгүй бол олимпизмийн үзэл санаа утгаагүй болж хувирна” гэжээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(64.119.26.190) 2022 оны 05 сарын 25

Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг Түрэмгийлэгчид ялагдаж задрахынхаа өмнө хийрхэнэ

0  |  1
Би(153.133.165.150) 2022 оны 05 сарын 25

Энэ хүртэл их гүрний дээрэнгүй үзэл цухалзуулж бна!!!\nЕр нь оросууд их дээрэнгүй болж!

0  |  1
12(49.0.130.132) 2022 оны 05 сарын 25

Эзлэн түрэмгийлэгчдэд нар үзүүлэхгүй байх хэрэгтэй.\n

0  |  2
Top