Москва хотод болж өнгөрсөн бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнийг гутаасан нэгэн үйл явдал болсон нь Оросын бөх Ацамаз Теблоев танхайрсан явдал байлаа.
Европын АШТ-ий мөнгөн медальт Ацамаз Теблоев манай бөх М.Лхагвагэрэлд ялагдахдаа шаралхаж, барилдаан дуусахаас өмнө цохьсон юм. Өмнө нь бас манай бөхөд унаж байсан, хоёр дараалан ялагдаж байгаадаа уурласан нь тэр байлаа.
Оросын Матч ТВ сувгийн сэтгүүлч ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвилитай уулзаж, балмад бөхдөө ямар арга хэмжээ авах талаар асуужээ.
Мамиашвили “Би энэ явдлын талаар мэдэж байгаа. Маш ичгэвэртэй байна. Ацамаз Теблоев болон тэдний багт хамгийн хатуу арга хэмжээ авна. Би өнөөдөр Монгоын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчтэй уулзсан. Бид монголчуудад маш их баярлаж байгаа. Янз бүрийн хоригоос үл хамааран тэд манай тэмцээнд ирсэн, сайн ч барилдаж байна. Ацамаз Теблоевын үйлдэл тэдэнд муухай сэтгэгдэл үлдээсэнд их харамсаж байна. Ацамазын эрхийг хасах рүртэл арга хэмжээ авна” гэжээ.
Юүтүүбт орсон Ацамаз Теблоевын цохиж байгаа бичлэг дор 123 сэтгэгдэл бичигдсэнээс заримыг дурдвал:
“Ялагдаж сураагүй залуу вэ? Монголчууд үнэхээр сайн бөхчүүд юм. Лхагвагэрэлд амжилт хүсье”
“Теблоев шившгээ хутгалаа даа”
“Насаар нь барилдах эрхийг нь хасах хэрэгтэй”
“Бокс биш шүү”
“Энэ бол тамирчин биш”
“ОХУ ч Ерөнхийлөгч нь гэмт хэрэгтэн, бөх нь ч гэмт хэрэгтэн юм даа”
“Дасгалжуулагч Тедеев Ацамазыг яах ч үгүй байх. Осетин биш байсан бол түүнийг хэдийн шигшээгээс хөөх байлаа. 2021 онд энэ тэнэг Турк бөхийг хазаж байсан”
Сэтгэгдэл ( 4 )
Хоригт ороод допинг нь олдохоо байждээ цаадуул чинь
Шанаадах,үсдэх бол юу ч биш дайныг дэмжиж эх орноосоо урвагчдыг,ийм юмнуудыг гадны тэмцээнд дахиж явуулах хэрэггүй.Өчигдөр оросын нэр дээр (rus)барилдана,өнөөдөр Монголын нэр дээр,маргааш хэний нэр дээр барилдах вэ?,тэд биеэ үнэлэгчид үү,тэдэнд эх орон хамаагүй юу
Ямар ч арга хэмжээ байхгүй ээ, Оросуудын хувьд монголыг зодох чинь байх л ёстой хэвийн үзэгдэл ш дээ, ямар ч асуудалгүй гэж ойлго
Ямарч арга хэмжээ энэ тэр аваагүй байнлээ