Хэдэн жилийн өмнө эхэлсэн Францын ПСЖ багийн довтлогч Килиан Мбаппегийн Испанийн Реал-д шилжих “цуврал кино” төгслөө. Мбаппе багтаа үлдэж, 2025 он хүртэл гэрээ байгуулсан билээ.
Мбаппе одоо дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон. Тэр жилд 93 сая евро авдаг болж, Лионель Месси, Неймар хоёрыг даван гарсан. Магадгүй тэр ийм гэрээ байгуулах гэж Реал-д шилжих гэж байгаа мэт жүжиглэсэн байж болох. Харин түүний энэ үйлдлийг Эзэн хааны багийнхан доромжлол хэмээн хүлээж авсан юм. Ирээдүйд ч Мбаппетай хэзээ ч гэрээ хийхгүй гэж тус баг шийдсэн байна.
Килиан Францад үлдэх болсноо Реал багийн ерөнхийлөгч Флорентино Перест өөрийн биеэр мэдэгджээ.
“Багаасаа шүтэж өссөн Реал багт тоглох боломж олгосонд баярлалаа. Гэхдээ би ПСЖ багтаа үлдэх боллоо” гэсэн түүний үгэнд ерөнхийлөгч Флорентино Перес “Сайн сайхныг хүсье. Тэд чиний багын мөрөөдлийг хулгайлжээ” гэж хариулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Реал бол оддыг булшилдаг газар
Реал одоо хуучных шигээ биш болсон, моодноос гарч байгаа ш дээ