СҮМО: Ёкозүна Тэрүнофүжи 7 дахь түрүүгээ авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Өнөөдөр Японы нийслэлд мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн өндөрлөлөө.

Томчууд эхний өдрүүдээс ээлж дараалан унаж байсан энэ тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи сүүлийн өдөр түрүүлэх болзлоо хангаж, 7 дахь түрүүгээ авсан юм. Энэ нь түүхэнд 20 дахь үзүүлэлт бөгөөд түрүүгээ 10-д хүргэх нь дараагийн зорилго гэдэг нь ойлгомжтой. Тэмцээний сүүлийн өдөр адилхан 3 унаатай зэрэгцэж явсан Таканошёо унасан бол аварга Тэрүнофүжи озэки Митакэүмиг хэдхэн секундэд илт илүүрхлээ.   
 


Тэрүнофүжи өнгөрсөн тэмцээнд баруун шагай, зүүн өвдөгний гэмтлээр башёг орхисон. Энэ башёд ч эхний өдөр Дайэйшёод унаж, найман өдрийн байдлаар гурван унаатай явж байлаа. Гэвч дараалан ялсаар энэ жилийн анхны Цомоо өргөж чадлаа.
 


Озэки Такакэйшёо сүүлийн өдөр Шёодайг ялж, найм давснаар гурван озэки анх удаа бүгд 50 хувийн амжилт үзүүлээгүй сөрөг рекорд гарахаас сэргийлж чадлаа.

Ирэх башёд Митакэүми, Шёодай нар кадобан болох юм.
 


ЗУНЫ ТЭМЦЭЭНИЙ ТҮРҮҮ БӨХЧҮҮД
 

Макүүчи

Ёкозүна Тэрүнофүжи – 12-3, Исэгахама дэвжээ, Монгол

Жюүрёо

Нишикифүжи – 11-4, Исэгахама дэвжээ, Аомори муж

Макүшита

Оошёоүма – 7-0, Нарүто дэвжээ, Монгол

Санданмэ

Камитани – 7-0, Мичинокү дэвжээ, Мияазаки

Жонидан

Кототэбакари – 7-0, Садогатакэ дэвжээ, Чиба муж

Жонокүчи

Казэкэно – 6-1, Ошиогава дэвжээ, Эхимэ

Зуны тэмцээний тусгай шагналын эзэд

Шүкүншёо – Гарамгай барилдааны шагнал

Комүсүби Дайэйшёо – 11-4, Оитэказэ дэвжээ, Сайтама

Маэгашира 4 Таканошёо – 11-4, Токиваяма дэвжээ, Чиба

Кантошёо – Дайчин барилдааны шагнал

Маэгашира 12 Саданоүми – 11-4, Сакайгава дэвжээ, Күмамото

Монгол бөхчүүд

Дээд зиндаа

Ёкозүна Тэрүнофүжи 12-3

Комүсүби Хоошёорюү 8-7

Маэгашира-1 Ичиножёо барилдаагүй

М-2 Кирибаяма 10-5

М-3 Тамаваши 9-6

М-11 Чиёошёома 6-9

М-15 Азүмарюү 5-10

Жюүрёо

З-3 Миторюү Б.Төрболд 7-8

Б-5 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-6

Макүшита

З-2 Хокүсэйхо Э.Даваанинж 5-2

З-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр 7-0 түрүүлсэн

З-26 Араүма Б.Төртогтох 2-5

Б-26 Тамашёохо Э.Энхманлай 5-2

Б-43 Дэванорюү Т.Тэмүүлэн 6-1

Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат 5-2

Б-51 Токисоүма Б.Анхбаяр 4-3

Санданмэ

З-19 Саданохикари Д.Наранцогт 4-3

З-37 Хокүтомарү Н.Чинзориг 4-3

Жонидан

Б-21 Котокэнрюү Г.Билгүүн 6-1

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пано(59.153.112.237) 2022 оны 05 сарын 24

Шаазан кукла азгүй шаар шүү

0  |  1
Top