Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Ц.Гантогтох түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 22

Монголын үндэсний бөхийн холбооноос улирал тутам зохион байгуулдаг Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхчүүдийн ээлжит барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Нийтийн монгол шандастны барилдаанд 224 бөх хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Ц.Гантогтох түрүүлж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Ө.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.

Их шөвөгт Увс аймгийн Түргэн сумын харьяат Б.Билгүүнзаяа, Ховд аймгийн Дөргөн сумын харьяат О.Мөнхбат нар шалгарлаа.

Харин өсвөрийн барилдаанд 40 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ө.Мягмардорж үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Г.Ган-Эрдэнэ шалгарлаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top