"Милан" 11 жилийн дараа Италийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Өчигдөр шөнө Италийн хөлбөмбөгийн Сери А лигийн сүүлийн тойргийн тоглолтууд болж, Милан баг Сассуолог 3:0 ялан, Италийн аваргаар шалгарлаа. Интер баг хоёрдугаар байрт орлоо.

Милан баг хамгийн сүүлд 2010/11 оны улиралд аварга болж байв. Өнгөрсөн жил Интер улсын аваргадаа түрүүлж, түүнээс өмнө Ювентус баг 9 дараалан тэргүүлсэн юм.
 


Сассуоло – Милан 0:3 (0:3, 0:0)

Читта-дель-Триколоре

Гоол: 0:1 – 17 Жиру, 0:2 – 32 Жиру, 0:3 – 36 Кессиэ.

Сассуоло – Консильи (Саталино, 82), Мюльдюр, Айхан, Феррари (Пелузо, 82), Кирьякопулос, Лопес (Маньянелли, 46), Фраттези (Траоре, 58), Матеус Энрике, Берарди (Дефрель, 67), Скамакка, Распадори.

Милан – Меньян, Калабрия, Томори (Романьоли, 81), Калулу, Эрнандес, Крунич (Браим Диас, 73), Кессиэ, Салемакерс (Флоренци, 81), Тонали (Беннасер, 46), Жиру (Ибрагимович, 72), Рафаэл Леау.

Шар хуудас: Тонали (34), Лопес (37), Кирьякопулос (53).

Милан ийнхүү аваргын цомын тоогоор Интертэй зэрэгцэн, 19 хэргэмтэй боллоо.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top