ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө ямар тамирчдад гадаадын орны нэрийн өмнөөс барилдах зөвшөөрөл өгдөг талаараа ярилаа.
Мамиашвили “Манай улс урьд өмнө ч бөхчүүдээ гадаад оронд өгч байсан, одоо ч явуулж байгаа. Яагаад гэвэл улс орныхоо төлөө тэдний гаргасан хөдөлмөр, гавьяаг хүндлэх ёстой. Гэхдээ мэдээж шигшээ багийн тамирчдаа гаргахгүй. Нас ахиж, хүч чадлын хувьд шигшээ багт шаардлагагүй болсон тамирчиндаа иргэншлээ солих зөвшөөрөл өгдөг. Тэдний замналыг уртасгаж, дахин олимп, ДАШТ-д оролцох боломж өгч байгаа юм. Одоогийн байдлаар манай шигшээ багт дуудагдсан бүх тамирчин бэлтгэлдээ гараад байгаа. Бид олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байгаа. 2023 онд Парисын олимпын эрхийн тэмцээнүүд эхлэхэд бид оролцох эсэхээ одоо мэдэхгүй байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )