Монголын шигшээ багийн А.Дөлгөөнийг Японы ТВ онцоллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Дөлгөөний талаар Японы телевизээр гарчээ

北日本放送|KNB WEB [テレビ]

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин гэмтлээ эмчлүүлэхээр өнгөрсөн сараас манай Тояама хотод ирээд байна. Тояама хотын нэгдүгээр ахлах сургуулийн дасгалжуулагч байсан Оцүка Ичиро одоо Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний зуучлалаар А.Дөлгөөн энд нэг сарын нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм. А.Дөлгөөн 21 настай. 2019 оноос шигшээ багт дуудагдаж, өнгөрсөн оны гуравдугаар сард болсон Япон, Монголын шигшээ багийн тоглолтод оролцсон, Монголын ирээдүйтэй залуу тамирчин.

Оцүка Ичиро дасгалжуулагч “21 настай залуухан ч маш сайн, авьяаслаг тоглогч. Японы нэгдүгээр шигшээ багийн эсрэг тоглоод үзчихсэн хүн шүү дээ. Би ч гэсэн Японы үндэсний шигшээ багийн эсрэг тоглож үзмээр л байсан, мөрөөддөг байсан ч биелээгүй” гэж ярьж байна.

А.Дөлгөөн өнгөрсөн оны есдүгээр сард зүүн өвдөгний шөрмөсөө гэмтээсэн. Ирээдүйтэй сайн тоглогчоо хурдан, чанартай эмчлүүлэхийн тулд Оцүка Ичиро төрөлх хотдоо авчирсан байна.

А.Дөлгөөн “Японы эмчилгээ Монголынхоос илүү сайн юм. Монголд нөхөн сэргээлтийн эмнэлэг бараг байдаггүй. Шинжилгээ өгтөл анх хийхээр төлөвлөж байсан мэс ажиллагааг хийхгүй болсон. Тийм болохоор нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Оцүка багшийн төрөлх сургууль болох нэгдүгээр ахлах сургуулийн талбай дээр гүйнэ, хүүхдүүдтэй хамт хөлсөө гаргана. Энэ сургуулийн талбай үнэхээр гоё юм. Монголын бүх сургуульд ийм талбай барьж өгөх юмсан. Тэгвэл хүүхэд багачууд хөлбөмбөг тоглож, Монголд хөлбөмбөг улам хөгжих боломжтой. Манай шигшээ багийн зорилго бол Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатыг давах. Оцүка Ичиро багштайгаа хамт бид улам сайжирмаар байгаа” гэж орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

https://www.knb.ne.jp/nnn/news101p6lfruhvmuz5mq16.html

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Номин(202.126.89.241) 2022 оны 06 сарын 07

Хурдан эдгээрэй амжилт. Монголын нэрийг дэлхийд гаргах залуу шүү

0  |  0
Anuujin(112.72.8.245) 2022 оны 05 сарын 24

Mongoliin hamgiin mundag hulbumbugchin gej boddogdoo amjilt husiy. Hurdan edgeerei

2  |  0
Top