NBA: Голден Стэйт цувралыг 3-0 тэргүүлж байна

2022 оны 05 сарын 23

Өнөөдөр өглөө Далласт НБА лигийн Өрнө бүсийн финалын цувралын гурав дахь тоглолт явагдлаа. Талбайн эзэн Даллас Маверикс багийн лидер Лука Дончич 40 оноо авсан ч баг нь Голден Стэйтэд ялагдав. Дараагийн тоглолт Пүрэв гарагийн өглөө Далласт болно.

НБА

Плей-офф, Өрнө бүсийн финал

Даллас – Голден Стэйт 100:109 (22:25, 25:23, 21:30, 32:31)

American Airlines Center

Даллас: Дончич (40 + 11 сам), Брансон (20), Финни-Смит (9), Пауэлл (3), Буллок (0) – гараа; Динуидди (26), Бертанс (2), Клебер (0), Ниликина (0).

Голден Стэйт: Карри (31 + 11 дам), Уиггинс (27 + 11 сам), Томпсон (19 + 7 сам), Грин (10), Луни (9 + 12 сам) – гараа; Пул (10), Портер (2), Муди (1), Тоскано-Андерсон (0).

Голден Стэйт цувралд 3-0 тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top