Мбаппегийн “зарлигаар” ПСЖ бразилчуудаас сална

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Францын шигшээ багийн од Килиан Мбаппе Испанийн Реал багт шилжихээр зэхэж байхад нь ПСЖ баг залуу одоо авч үлдэж чадсан. Мбаппе 2025 он хүртэл гэрээ байгуулсан бөгөөд дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болсон юм.

Килианыг багтаа үлдээхэд цалингаас гадна хэд хэдэн шаардлагыг нь биелүүлэхээс өөр аргагүй болжээ. Нэгдүгээрт, Өмнөд Америкийнхнаас салах.

Мбаппе гэрээгээ сунгасны дараа ПСЖ баг Спортын захирал бразил эр Леонардог халлаа. Мөн аргентин дасгалжуулагч Почеттиногийн оронд европ мэргэжилтэн авахаар хайж байна.

Дараа нь багийн 10 дугаар, Бразилын Неймарыг энэ зун зарахаар болсон байна. Неймар долоо хоногт 580 мянган еврогийн өндөр цалинтай. Дээр нь Мбаппе төвтэй баг байгуулахад саад болох эрсдэлтэй.  

Аргентины Ди Мария хэдийн багаа орхисон бол одоо ПСЖ-д Бразилын Маркиньос, Неймар, Аргентины Икарди, Парадес, Месси нар тоглож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top