Томас Бах: Олон улсын боксын холбооны сонгууль маргаантай байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Олон улсын сонирхогчдын боксын холбооны (IBA) үйл ажиллагааг сайн гэж үзэхгүй байгаагаа мэдэгдлээ.

Тус холбооноос энэ сарын 14-нд Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, ОХУ-ын иргэн Умар Кремлев өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулсан билээ. Түүнтэй өрсөлдөхөөр нэр дэвшсэн Нидерландын Борис ван дер Фёрстийг сонгуулиас хассан бөгөөд Борис Спортын арбитрийн шүүхэд зарга мэдүүлээд байгаа юм.

Томас Бах “Бид байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Энэ сонгуулийн дүнг Спортын арбитрийн шүүх (CAS) хэлэлцэж байгаа нь холбооны үйл ажиллагаа шинэчлэгдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. ОУОХ-ноос шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Шийдвэр гартал ямар нэг тайлбар хийхгүй. Олон улсын боксын холбоонд санхүүгийн хамаарал зэрэг олон асуудал байсаар байна. Гэхдээ сая болж өнгөрсөн эмэгтэйчүүдийн ДАШТ-д шүүлттэй холбоотой будлиан гараагүй нь сайн хэрэг” гэж Лозаннад болж байгаа ОУОХ-ны чуулганы үеэр мэдэгдсэн байна.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top