Комүра Масахико: 9 давдаг озэкиг сайн озэки гэдэг болжээ

2022 оны 05 сарын 24

Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өчигдөр хуралдаж, Зуны тэмцээнийг дүгнэн хэлэлцлээ. Зөвлөлөөс долоо дахь түрүүгээ гардан авсан ёкозүна Тэрүнофүжиг магтан сайшаалаа.

Зөвлөлийн тэргүүн Комүра Масахико “Өмнөх тэмцээнд нь гэмтлээр өнжөөд, бэлтгэл ханаагүй, тэмцээний эхний хэдэн өдөр санаа зовоож байсан ч эцэст нь ёкозүна хүний үүргийг биелүүлж, түрүүлж чадлаа. Харин озэки нарт хэлэх зүйл их байна. Шёодай 5 даваа, Митакэүми 6 даваатай тэмцээнийг дуусгаж, Такакэйшёо сүүлийн өдөр л 50 хувийн амжилтаа хийж чадлаа. Маш олон хүн итгэл найдвар хүлээлгэж байсан ч ганц нь л 50 хувьтай гэхээр үнэхээр харамсалтай. Одоо 9 ялдаг озэки л бараг сайн озэки гэгддэг болжээ. Тэрүнофүжи хоёр өвдгөндөө гэмтэлтэй байгаа нь ил тод харагдаж байгаа бол арслангууд ямар нэг гэмтэлтэй нь мэдэгдээгүй” гэж ярив.

Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн дэд сайд асан Икэнобо Ясүко, жүжигчин Мисако Конно гэсэн Ёкозүнагийн зөвлөлийн шинэ эмэгтэй гишүүд хуралдаа анх удаа оролцлоо.

Икэнобо Ясүко “Ёкозүна Тэрүнофүжи үнэхээр үлгэр жишээ сайн байлаа. Аварга хүн ямар байх ёстойг харуулж чадсан”

Мисако Конно “Түрүү бөхийн ярилцлагыг нь сонсоход Тэрүнофүжи ур чадвар, бие, зүрх сэтгэл бүгд жигдэрч байгаа нь мэдэгдлээ. Ёкозүна түрүүлж, башё өндөрлөсөн нь маш сайн хэрэг боллоо гэж бодож байна. Сүмогийн ертөнцийн хөгжилд Тэрүнофүжи улам их хувь нэмэр оруулаасай”  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yu (64.119.22.183) 2022 оны 05 сарын 25

bolsim be. heregt durlav

0  |  0
Balt(116.86.140.83) 2022 оны 05 сарын 26

Gehdee Asa, Hakuho 2 shig busdaasaa unen tasarhai buhchuud haragdahgui l bgaam daa. 1 bashyo deer gaigui baisan ch nuguu bashed ni shal archsan l ulsuud bhiim bn shdee. Adaglaad Kaiyo, Tochiazuma, Chiyonataka ed nar shig ozeki nar alga daa. Ted ch odoogiin heden ozeki nariin derged yokozuna baijee. Togtmol sain barilddag.

2  |  1
Zochin(66.181.177.118) 2022 оны 05 сарын 25

Terunofuji yamar ch buruugui, er ni bol arhi uusan, uusanaa zuv shingeej chadaagui ulsuud oorsdoo l buruutai. \nEhniih ni ch ter, daraa-nh ch ter

1  |  0
ёкозүна-д(64.119.23.19) 2022 оны 05 сарын 25

Монгол гэдэг нэрийг гаргаж байгаач хэзээ нэгэн цагт Харумафужи г зодог тайлуулах болсон нь бүр их яригдана даа.

2  |  1
дургүй(111.98.88.1) 2022 оны 05 сарын 27

хүний оронцог гийгүүлждээ

1  |  4
Zochin.(66.181.177.118) 2022 оны 05 сарын 26

Shine erinii ahnii yokozuna, makuuchid turuulj bsan ozeki jonidan hurtel unaad butsaj yokozuna bolood, nemeed 6 turuullee.\nYalt ch ugui tuuhend uldeh bas negen Mongol sumoch bolj bn, tsaashidaa nemj getmtej bertelgui barildaasai.

7  |  0
Top