Чөлөөт бөх: АНУ-ын багийн ДАШТ-ийн сонгон шалгаруулалт

2022 оны 05 сарын 24

АНУ-ын Айова мужийн Коралвилл хотод ДАШТ-д оролцох шигшээ багийн сонгон шалгаруулалтын урьдчилсан барилдаанууд боллоо. Final X нэртэй тус тэмцээн зургаадугаар сарын 3-нд Стиллуотер (Оклахома), 8-нд Нью-Йоркт явагдана. Жин тус бүрт шалгарсан бөхчүүд хоёр ялсан нь дэлхийн аваргад оролцох эрх авах юм.

Өнгөрсөн жилийн Токио олимп, Ослогийн дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн тамирчид урьдчилсан барилдаанд оролцолгүй, Final X-д шууд барилдана. Эрэгтэй чөлөөт бөхөд Томас Гилман, Дейтон Фикс, Кайл Дейк, Жордан Барроуз, Дэвид Тейлор, Жейден Кокс, Кайл Снайдер нар финалд шууд барилдах эрх авлаа. 

Коралвиллд болсон барилдаанаар дээрх 7 бөх дээр 13 бөх нэмэгдэж, финалын халз барилдааны хосууд тодорсон. Тэдний дунд ДАШТ-ий хоёр медальт Ника Гваздовски, Панамерикийн аварга Янни Диакомихалис, Захид Валенси, ЗХУ-ын бөх Вугар Оружевийн хүү Виталий Оружев нар байна.

Энэ жил АНУ-ын баг ДАШТ-д багаараа түрүүлэх маш том боломж байгаа. Гол өрсөлдөгч ОХУ-ын бар дэлхийн аваргад оролохгүй нь бараг тодорхой тул Ираны багтай л тэд өрсөлдөх юм.

Final X

6-р сарын 3, Стиллуотер

57 кг. Томас Гилман – Виталий Оружев

61 кг. Дейтон Фикс – Сет Гросс

70 кг. Зейн Ретерфорд – Жордан Оливер

92 кг. Жейден Кокс – Натан Жексон

97 кг. Кайл Снайдер – Коллин Мур

6-р сарын 8, Нью-Йорк

65 кг. Янни Диакомихалис – Эван Хендерсон

74 кг. Кайл Дейк – Жейсон Нольф

79 кг. Жордан Барроуз – Чэнс Марстеллер

86 кг. Дэвид Тейлор – Захид Валенси

125 кг. Ник Гваздовский – Хайден Зиллмер

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top