Өнөөдөр өглөө Бостонд НБА лигийн Дорно бүсийн финалын цувралын 4 дэх тоглолт явагдаж, Бостон Селтикс баг Майамиг бут ниргэн, цувралыг тэнцүүллээ. 31 оноо авсан Жейсон Тейтум багаа тэргүүллээ.
Дараагийн тоглолт Баасан гарагийн өглөө Майамид болно.
НБА
Плей-офф
Бостон – Майами 102:82 (29:11, 28:22, 19:19, 26:30)
TD Garden
Бостон: Тейтум (31 + 8 сам), Уайт (13 + 8 сам + 6 дам), Браун (12 + 7 сам), Р. Уильямс (12 + 9 сам), Хорфорд (5 + 13 сам + 4 блок-шот) – гараа; Притчард (14), Г. Уильямс (7), Тайс (4), Несмит (2), Стаускас (2), Морган (0), Фиттс (0).
Майами: Адебайо (9), Батлер (6 + 7 сам), Лаури (3), Струс (0), Такер (0) – гараа; Оладипо (23 + 6 дам), Робинсон (14), Калеб Мартин (12), Дедмон (7), Винсент (6 + 7 дам), Юртсевен (2), Хайсмит (0).
Цувралын харьцаа – 2-2
Сэтгэгдэл ( 0 )