Оошёоүма П.Дэлгэрбаяр, Хокүсэйхо Э.Даваанинж нар жюүрёод дэвшлээ

2022 оны 05 сарын 25

Японы сүмо бөхийн холбооны ирэх Нагоя башёгийн банцүкэг тогтоох хуралдаан өнөөдөр өглөө Кокүгикан ордонд явагдлаа. Энэхүү хурлаар макүшитагаас жюүрёод дэвшин, сэкитори болсон бөхчүүдийн нэрийг зарладаг. Тэмцээнээс эрт зарладаг учир нь цолтой болж байгаа сүмочид ёслолын мавашигаа бэлтгэх зэрэг ажил их байдагтаа холбоотой.

Энэ удаагийн хурлаар дөрвөн бөх жюүрёод дэвших болсныг зарласан. Үүнд, макүшитагийн барууны нэгд барилдаж 4-3 ялсан, Такэкүма дэвжээний Нишикава, зүүний наймд 7 давж түрүүлсэн, Нарүто дэвжээний Оошёоүма, зүүний 3 дээр тав давсан, Коконоэ дэвжээний Чиёосакаэ нар анх удаагаа жюүрёод дэвшлээ.

Мөн макүшитагийн зүүний 2 дээр тав давсан Хокүсэйхо дахин жюүрёод дэвшсэнийг зарлалаа. Ийнхүү манай хоёр ирээдүйтэй залуу сүмоч ирэх тэмцээнд жюүрёод барилдах болж байна.
 

Оошёоүма 25 настай. Төв аймгийн уугуул. 187 см, 150 кг. 14 настайгаасаа үндэсний бөх, 16 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Асашёорюүгийн танилцуулгаар Японд ирж, ахлах ангид суралцсан. Оюутны ёкозүна болж, мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрх авсан юм. Нарүто дэвжээ.

2021.09           Маэзүмо                     0-0                

2021.11           Mакүшита15 TD        4-3                  

2022.01           Ms12               5-2                  

2022.03           Ms4                 3-4                  

2022.05           Ms8                 7-0       Түрүү

Хокүсэйхо Э.Даваанинж 20 настай. 200 см, 170 кг. Монголд төрж, Хоккайдод өссөн. Тоттори Жёохокү сургуульд суралцжээ. Мэргэжлийн сүмогийн жонокүчи, жонидан, санданмэ гэсэн доод гурван зиндаанд нэг ч уналгүй, 7 даваагаар түрүүлсэн билээ. Энэ нь сүмогийн түүхэнд 5-д бичигдэх рекорд амжилт юм. Харин жюүрёод дэвших зам нь коронавирус, гэмтэл бэртлийн улмаас саадтай хэдэнтээ учирсан. Ирэх долоодугаар сард Нагояд цолтонгуудтай хэрхэн барилдахыг нь бөх сонирхогчид ихэд сонирхон хүлээж байна.

Хокүсэйхо Осамү

2020.03           Mаэзүмо 2-0         

2020.07           Жонидан Зүүний 18 - 7-0 түрүүлсэн       

2020.09           Жонидан Б-14 - 7-0 түрүүлсэн    

2020.11           Санданмэ З 21 - 7-0 түрүүлсэн   

2021.01           Mакүшита Б-15 – коронавирусний улмаас барилдаагүй 0-0-7             

2021.03           Mакүшита Б-15 - 5-2

2021.05           Mакүшита З-9 - 6-1            

2021.07           Mакүшита Б-2 - 7-0 түрүүлсэн

2021.09           Жюүрёо З-12 коронавирусны улмаас барилдаагүй 0-15                        

2021.11           Жюүрёо- Б-12 0-2-13            гэмтэл          

2022.01           Макүшита -5-12         5-2                   

2022.03           Mакүшита- Б-5  5-2               

2022.05           Mакүшита- З-2  5-2  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сумо(122.201.31.185) 2022 оны 05 сарын 26

Нэгэн шинэ аварга дуншиж бн гэж ойлголоо Даваанинж

0  |  0
Top