АХБХ-ноос энэ жил анх удаагаа зохион байгуулах гэж буй Залуучуудын 17 болон 20 хүртэлх насны 2023 оны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдлаа.
Монголын 17 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн урьдчилсан шатны тоглолтууд 10-р сарын 1-нээс 9-ны хооронд Тажикстан улсад зохион байгуулагдаж Тажикстан, Афганистан, Зүүн Тимор улсын багуудтай нэг хэсэгт өрсөлдөнө.
Тэгвэл 20 хүртэлх насны залуучуудын шигшээ багийн урьдчилсан шатны тоглолтууд 9-р сарын 10-наас 18-ны хооронд Монгол улсад зохион байгуулагдаж БНСУ, Малайз, Шри Ланк улсын шигшээ багууд хүрэлцэн ирж тоглохоор боллоо.
Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн залуустаа амжилт хүсье.
Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )