Залхуу англи залуу гэдэсний булчин шивүүлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Зуны дэлгэр цаг ирсэн тул хүн болгон л наран шарлагын газарт очихоор биеэ бэлтгэж, булчин шөрөмсөө чангалж байна. Булчингаа чангалахаас гадна эргэн тойрон дахь өөх тосыг шатаах шаардлагатай тул олон хоног дасгал хийх ёстой.

Харин нэгэн англи залуу төмөр өргөж, олон сар суухаас залхуурч, шивээсний мастер дээр очжээ. Шивээд л гэдэсний булчинтай болчих юм чинь, яах гэж дасгалжуулагч багшид загнуулаад суниагаад байж байх билээ.

Ингээд гэдэсний булчингийнхаа шивээсдээ “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” цолын эзэн Эдвард Холлын булчинг сонголоо.

Тату-мастер Дин Гюнтер ийм шивээс хийхийг эртнээс хүсдэг байсан болохоор залуугаас мөнгө авсангүй. Ингээд ажилдаа орлоо. Хоёрхон хоногийн дотор залуу гэдэсний сайхан булчинтай болж, энд тэнд ичиж зоволгүй цамцаа сөхөж чадахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top