Кадыров UFC-ийн тулаанч Чимаевын хуриманд зочилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров сүүлийн үед Украины дайны улмаас тун завгүй байгаа. Үе үе Украинд очиж, цэрэг дайчдаа дэмжин, бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд оруулна.

Харин түүний сүүлийн бичлэг хуримын ёслол байлаа. Холимог тулааны UFC холбооны чечень гаралтай Шведийн тулаанч Хамзат Чимаевын Грозныйд болсон хуримын ёслолд тэрээр оролцсон байна.

Хамзат Чимаев 1994 оны тавдугаар сарын 1-нд Чеченьд төрсөн. Дунд сургуульд байхдаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан. 19 настайдаа Шведэд цагаачилсан. Чөлөөт бөхөөр Шведийн аварга болсон ч удалгүй холимог тулаанд шилжжээ. Холимог тулаанд нэг ч ялагдалгүй, 11 ялалттай. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бразилын  Гилберт Бернсийг шүүгчдийн саналаар ялсан. Өнгөрсөн жил коронавирус тусан, зодог тайлснаа зарласан ч Рамзан Кадыровын ятгалгаар эргэн ирсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top