Өчигдөр шөнө УЕФА холбооны Конференц лигийн тэмцээний финалын тоглолт Албанийн Тирана хотод болж, Италийн Рома баг Голландын Фейеноордыг 1:0 ялан, аварга боллоо. Рома багийн дасгалжуулагч Жозе Моуриньо Европын бүх цомыг авсан цорын ганц дасгалжуулагч болж, нэрээ түүхэнд мөнхөлсөн юм.
Жозе Аваргуудын лигийг 2 удаа Италийн Интер, Португалын Портутай, УЕФА цомыг нэг удаа Португалын Портутай, Европын лигийг нэг удаа Английн МЮ-тай авч байв.
Рома Итали – Фейеноорд Нидерланд 1:0 (1:0, 0:0)
Arena Kombëtare
Гоол: 1:0 – 32 Дзаньоло.
Рома – Руй Патрисиу, Карсдорп (Винья, 89), Смоллинг, Манчини, Рожер, Залевски (Спинаццола, 67), Мхитарян (Сержиу Оливейра, 17), Кристанте, Пеллегрини, Дзаньоло (Верету, 67), Абрахам (Шомуродов, 89).
Фейеноорд – Бейло, Гертрюйда, Траунер (Педерсен, 74), Сенеси, Маласиа (Джаханбахш, 89), Эурснес, Тил (Торнстра, 59), Кекчю (Волемарк, 88), Дессерс, Нелсон (Линссен, 74), Синистерра.
Шар хуудас: Траунер (25), Пеллегрини (37), Залевски (66), Руй Патрисиу (84), Спинаццола (90).
Сэтгэгдэл ( 0 )