Моллаи Азербайжаны төлөөх анхны барилдаанаа Монголд хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Иранаас Монголд шилжиж, Токио олимпын мөнгөн медаль хүртсэн жүдоч Саид Моллаи иргэншлээ сольж, Азербайжаны нэрийн өмнөөс барилдах болсон нь энэ сарын гол үйл явдлын нэг байлаа.

Саид хэдий Иранд төрсөн ч азербайжан гаралтай. Дээр нь ижилхэн исламын шашинтай тул Азербайжанд амьдарч, бэлтгэл хийхэд Монголоос илүү дөхөмтэй байх нь мэдээж. Монгол Улсад олимпын мөнгөн медаль авчирсан тэрээр ямар ч гэсэн Монгол оронд талархал илэрхийлээд мордсон юм.

Саид “Би сүүлийнхээ олимпод Азербайжаны нэрийн өмнөөс оролцох боломжтой болсондоо маш их баяртай байгаа. Парист би Токиогийн мөнгөн медалиасаа илүү амжилт гаргана гэж найдаж байна. Монголын жүдогийн шигшээ багт миний жинд маш сайн хоёр тамирчин байгаа. Тэдэнд олимпод оролцох боломж олгохыг би хүссэн. Азербайжаны өмнөөс барилдахад надад их тохирч байгаа. Яагаад гэвэл манай гэрбүл Азербайжан гаралтай. Би хэл, соёлыг нь мэднэ.  Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоонд баярлалаа” гэж хэлсэн билээ.
 


Түүнийг дөрөвдүгээр сард Болгарын Софид болсон Европын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд Азербайжаны өмнөөс барилдуулах гэсэн боловч бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй. Ирэх зургаадугаар сарын 3-5-нд Тбилисид явагдах Гүржийн Их Дуулгад оролцоно гэж байсан ч энэ удаад бэлтгэл дутуу гээд барилдахгүй болов.

Ингээд Азербайжаны жүдо бөхийн холбооноос Саид Моллаиг ирэх сарын 24-26-нд болох Улаанбаатарын Их Дуулга тэмцээнд сойхоор шийджээ.

Саидын ойрын гол зорилго бол наймдугаар сард Туркт болох Исламын орнуудын наадамд түрүүлэх явдал. Түүнээс өмнө формдоо орох нь чухал. Азербайжаны шигшээ багийн анхны барилдаанаа хуучин орон Монголдоо хийнэ гэдэг хувь заяа гэлтэй.  
 

Улаанбаатарын Их Дуулгад оролцохоор түүний найз, Израилын жүдоч Мүки Саги мэдүүлгээ өгсөн байгаа. Иранд байхад нь Саидыг израиль тамирчинтай барилдахыг хориглодог байсан бол Монголд байхдаа тэр Сагитай огт учраа таараагүй. Ингээд Саид, Саги хоёрын анхны учраа, өрсөлдөөн Улаанбаатарт болох магадлал өндөр боллоо.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol(37.120.208.194) 2025 оны 03 сарын 13

Jenko hiiisen buhen butemjgui jonhuu boloh umda

1  |  0
Lol(37.120.208.194) 2025 оны 03 сарын 13

Jenko hiiisen buhen butemjgui jonhuu boloh umda

1  |  0
Иргэн(66.181.161.11) 2025 оны 03 сарын 13

Ахиж ийм; ер нь гаднаас заавал ингэж өөр улсаас тамирчин авах хэрэг байна уу.Өөр улсын иргэн Монгол улсын минь далбааг мандуулахад сүр хүчгүй сонин харагдаж байсан.Больё

1  |  0
Зочин.(66.181.160.21) 2025 оны 03 сарын 13

Зүгээрээ , дажгүй. Лалын шашинтай хүн Тэр шашинтай орондоо байсан нь дээр. Монголд ирээд үүргээ гүйцэтгэсэн. Харин , бэлтгэл сургууль дутуу , Корона хүрсэн гээд Парисын Олимпоос медаль авах ч амаргүй л байх болов уу . Ямар боловч амжилт хүсье , эрхэм тамирчиндаа !

1  |  0
Bidon(66.181.161.71) 2025 оны 03 сарын 13

Manai heden yanhan heden tsaasiin shavhsan bh daa haha

2  |  0
Монгол (51.75.88.74) 2025 оны 03 сарын 13

Арчаагүй новш монголын 2 тамирчинд зай тавьлаа ч гэх шиг ийм урваач шарваач хүн өөрийнхөө төлөө медаль авсан. Монголд авч өгсөн мөнгөн медаль гэнээ, чамайг монголын нэрээс барилдуулсанд баярлах хэрэгтэй халтар царайтаа

2  |  2
Ss(172.58.163.52) 2025 оны 03 сарын 13

Mongoliin neriig gargasan hen ch bai bid talarhaj yavah yostoi shuu manaihaan!!

7  |  0
н(64.119.25.240) 2025 оны 03 сарын 13

я н хан

1  |  4
н(64.119.25.240) 2025 оны 03 сарын 13

улс дамжсан спортын ***

2  |  1
сонирхогч(64.119.19.174) 2025 оны 03 сарын 13

лал хүн лалын орондоо л амьдарсан нь дээр ..

7  |  1
Болд(43.242.242.209) 2025 оны 03 сарын 13

САЙХАН УГТАЖ АВЧ ХҮНДЛЭЛ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ МАНАЙХААН. ТЭР БИДЭНД ӨРГҮЙ. БИДЭНД ОЛИМПООС МӨНГӨН МЕДАЛЬ АВЧИРЧ ОЛИМПЫН МЕДАЛЫГ НЭМСЭН.

11  |  2
ᠪᠪᠲᠯᠭ(202.21.108.5) 2025 оны 03 сарын 13

Дэлхийн түүхийг бий болгосон агуу их МОНГОЛ УЛСЫН нутагт хөл тавьж ХИШИГ хүртсэн азтан. БАЯРТАЙ\n

4  |  2
Top