Францын жүдо бөхийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд Вильбон хотноо зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнийг жүдо бөхийн улсын шүүгч Сүхбаатарын Нямсайхан шүүн явуулсан бол Монгол Улсын гавьяат тамирчин Балдоржийн Мөнгөнчимэг легионер тамирчнаар оролцож мөнгөн медаль хүртсэн байна.
“Токио-2020” олимпын холимог багийн төрөлд жүдо бөхийн эх орныг нутагт нь ялж аваргалсан Францууд багийн тэмцээнээ эрэгтэй, эмэгтэй ангилалаар зохион байгуулдаг бөгөөд эрэгтэй багуудаас манай оронд бэлтгэлээ хангасан домог Тедди Риньегээр ахлуулсан Пари Сен-Жермейн аваргалсан байна. Тус тэмцээнд түрүүлсэн домогт жүдоч Тедди Ринье өөрийн алтан медалийг монгол шүүгч С.Нямсайханд дурсгажээ.
Эмэгтэй баг
1. PSG – Paris Saint-Germain
2. ESBM Judo
3. SGS Judo
J.C. Maisons-Alfort
Эрэгтэй баг
1. PSG – Paris Saint-Germain
2. FLAM 91
3. AJA Paris
SGS JUDO
Сэтгэгдэл ( 2 )
Францын багийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүгээл биз, энд сүржигнээд байх юм юу байна, жүдо ямар дэлхийн спорт уу
Гадаад улсад болж өнгөрсөн уралдаан тэмцээнд оролцох явдал энгийн зүйл энэнд нэг их хөөрцөглөх хэрэггүй. Харин гадаад өр чинь 34 тэрбум $ болчоод байхад үүнд санаа тавьж уг өрийг хэн южнд зарцуулсныг мөрдөж мөшгих ажиллагааг эхлүүлж уг мөнгө хаана нуугдаж байгааг олж илрүүлэх ёстой. Мөнгө аога болж устаж үгүй болдоггүй юм гэдгийг сануулчихъя. Мөрдөн байцаах газар ажлаа эхлүүлээрэй.