Хүүхдийн баяраар ХААХ АВТО ЗАМУУД

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гарагт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Тээврийн хэрэгслийг түр хязгаарлах тухай A/723 дугаар захирамж гаргажээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. 

ТОДРУУЛБАЛ, 

  • Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны автозамын хөдөлгөөнийг,
  • Засгийн газрын ордны баруун, зүүн талыг, Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,
  • Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Түүнчлэн хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараах ажлыг холбогдох албаныхан гүйцэтгэхээр болсон байна.

Дашрамд өгүүлэхэд, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохгүй гэдгийг албаныхан онцоллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э.Ууганбаяр (66.181.160.9) 2022 оны 06 сарын 01

Зөвөө ер нь алхаж байвал хүүхэд зам дах юмыг анзаарч танин мэдхэд нь хэрэгтэй шү

2  |  1
иргэн(64.119.22.211) 2022 оны 06 сарын 01

Автобусаа буудал дээрээ яг цаг хугцаатайзогсоожөгөөж , яараад л хальт буулгаадл хүн нь суужажихгүйхөдлөөд л сэгсчээдл л амнаасаа үмхийүг урсагаадл Хэзээ соёлжино .!!!!!!арайл биш байна шүү.бид мөнгөө төлөөд явж байгаа шүү!!!!!Жолоочид нууцаар хулгайчшиг мөнгө аваад сурчихсан ёсзүй алгаа!!!!!!!!

18  |  3
Top