Өнөөдөр өглөө Майамид НБА лигийн Дорно бүсийн финалын цувралын долоо дахь тоглолт явагдаж, Майами Хит баг талбай дээрээ Бостон Селтикст 96:100 ялагдлаа.
Бостон Селтикс баг Дорно бүсийг тэргүүлж, лигийн финалд Голден Стэйт Уорриорз багтай тоглох боллоо. Ялагчдаас 26 оноо авч, 10 самбараас бөмбөг авсан амжилтаар Жейсон Тейтум тэргүүлсэн байна.
Майами – Бостон 96:100 (17:32, 32:23, 26:27, 21:18)
FTX Arena
Майами: Батлер (35 + 9 сам), Адебайо (25 + 11 сам), Лаури (15 + 7 сам), Струс (8 + 8 сам), Такер (0) – гараа; Оладипо (9), Винсент (4), Хирро (0).
Бостон: Тейтум (26 + 10 сам + 6 дам), Смарт (24 + 9 сам), Браун (24 + 6 дам), Хорфорд (5 + 14 сам), Р. Уильямс (2) – гараа; Г. Уильямс (11), Уайт (8), Притчард (0).
Бостон цувралыг 4-3 тэргүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )