Бүх Японы жүдо бөхийн холбооноос өнгөрсөн сард Бүдокан ордонд явагдсан үнэмлэхүй жингийн улсын аваргын тэмцээний тухай баримтат кино бүтээснээ нийтэд дэлгэлээ.
Үнэмлэхүй жин гэдэг бол япон жүдочдын хувьд дэлхийн аварга болсноос илүү нэр хүндтэй тэмцээн. Энэ удаад холбооноос Ота Хёога, Рюносүкэ Хага, Шёохей Оно, Тацүрү Сайто нарыг онцолжээ.
Барилдаанаас гадна бэлтгэл, сургууль, тамирчдын яриа зэрэг маш олон сонирхолтой дүрс багтсан энэ кино жүдо сонирхогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )