ДБНХ-ны тэргүүн элсний бөхийн тэмцээн үзэж сонирхлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Туркийн Саригермад элсний бөхийн дэлхийн цувралын нээлтийн тэмцээн боллоо. Тэмцээнийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны тэргүүн Ненад Лалович үзэж сонирхсон байна. Сүүлийн үед элсний бөх дэлхийд хүчтэй хөгжиж байгаа бөгөөд олимп, дэлхийн АШТ-ээс сонгомол барилдааныг шахан гаргах магадлал өндөр байгаа. Тиймээс улс орнууд элсний бөхийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.

Саригермагийн тэмцээнд 12 орны тамирчид эрэгтэй 4, эмэгтэй 4 жинд өрсөлдлөө. Чөлөөт бөхийнхөн тун сайн барилдаж, ДАШТ, Европын аваргын тэмцээний медальт Гүржийн Ника Кенчадзе, залуучуудын дэлхийн аваргын медальт Туркийн Фатих Яшарли нар жиндээ түрүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн тэмцээнд румын бүсгүйчүүд илүүрхэж, хэрэв энэ төрөл олимпод багтвал давамгайлна гэдгээ харууллаа.

Энэ жил элсний бөхийн дэлхийн цувралын барилдаан зургаадугаар сарын 18-19-гд Испанийн Сансенсо, долоодугаар сарын 1-2-нд Францын Сен-Лоран-дю-Вар), долоодугаар сарын 9-10-нд Грекийн Паралия Катерина, есдүгээр сарын 3-4-нд Румыны Констанцид болох юм. Хамгийн их оноо цунлуулсан бөхчүүд ДАШТ-д оролцох юм.

Эрэгтэй

70 кг. 1. Равирадж Чаван (Энэтхэг); 2. Леван Келехсашвили (Гүрж); 3. Рамиз Гасанов (Азербайжан).

80 кг. 1. Ника Кенчадзе (Гүрж); 2.Чаба Вида (Унгар); 3. Омид Камалиагдам (Азербайжан).

90 кг. 1. Ибрагим Юсубов (Азербайжан); 2. Патик Пуеспоеки (Унгар); 3.Мухаммад Инам (Пакистан).

+90 кг. 1. Фатих Яшарли (Турк); 2. Хиадает Курт (Турк); 3. Мамука Кордзая (Гүрж).

Эмэгтэй

50 кг. 1. Стефания Прицепуту (Румын); 2. Эмине Чаталоглу (Турк); 3. Ниша Томар (Энэтхэг).

60 кг. 1. Ирина Чихрадзе (Украин); 2. Прити Прити (Энэтхэг); 3. Николет Сабо (Унгар).

70 кг. 1. Адина Ирима (Румын); 2.Виктория Фело (Унгар); 3. Хатис Текин (Турк).

+70 кг. 1. Каталина Аксенте (Румын); 2. Поджа Поджа (Энэтхэг); 3. Стедания Зачейла (Грек).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ням(66.181.160.49) 2022 оны 06 сарын 01

Сонгомолыг жийнэ гэж баыхгүйээ. Олимртой нас чацуу.

1  |  0
Top