Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эмээлт “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрт хийсэн шалгалтаар хүний биед шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй зөрчлүүд илэрсэн.
Тэгвэл үүнээс үүдэн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг 32, экспортын тусгай зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийхийг үүрэг болголоо.
Мэргэжлийн хяналтын шалгалтаар дараах зөрчлүүдийг дурдвал:
1. Шалгалтын явцад "Эм Ди Си Пи" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт боловсруулалт хийх үед БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон ба Монгол малын маханд тариураар шингэн бодис шахаж байна гэх мэдээлэл нотлогдоогүй болно.
2. Мах боловсруулах үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, махыг хүлээн авахдаа үзлэг хийж бүртгэл хөтөлдөггүй, цехийн цэвэрлэгээ, ариутгал хийсэн бүртгэл хөтлөлт байхгүй, агуулахын хэмийн бүртгэл хөтлөлтгүй, ариутгал халдваргүйтгэлийн гэрээ байгуулаагүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, гарал үүсэл тодорхойгүй хугацаа дууссан цагаан өнгийн бодисыг технологийн зааваргүй хэрэглэж байсан.
3. "ХКҮ" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт СХД-ын МХХ-ээс шалгалт хийхэд Мах импекс ХК-д бэлтгэсэн хонь, ямааны махыг гэрээгээр авч өөрийн үйлдвэрт дулааны аргаар боловсруулалт хийсэн нийт 175 тн мах агуулахад хадгалж байна.
Тус компани нь бүтээгдэхүүнийхээ хайрцаг болон хаяг шошгыг БНХАУ-д захиалгаар хийлгэж үйлдвэрлэлдээ хэрэглэдэг. Махны цаасан хайрцаг дээр тус компанийн таних тэмдэг, логог тавиулсан бөгөөд мах боловсруулах үйлдвэр нь "Эм Ди Си Пи" ХХК-тай гэрээ байгуулж хамтарч ажилладаггүй, "Эм Ди Си Пи" ХХК-тай холбоотой гомдлоо Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан байна.
4.Тухайн мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” саналыг хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Үйл ажиллагаа түр зогсоох тухай” 05 дугаартай прокурорын тогтоолыг үндэслэн мах сэврээх, шулах, чанах, ангилан савлах цехд 2 ширхэг төмөр лац, 12 ширхэг цаасан лац тавьж, лац ломбо тавьсан тухай 0002944 дугаартай тэмдэглэл үйлдэж, мал төхөөрөх, мах боловсруулах, ангилан савлах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүхэлд нь түр зогсоосон.
5.НМХГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс гаргасан 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн ”Үйл ажиллагааны тухай” 02-02-145/277 тоот дүгнэлтийг цуцалж ажилласан.
6.Нунтаг цагаан бодисонд хийгдсэн шинжилгээний дүнг үндэслэвэл:
Мах боловсруулах үйлдвэрт байсан бор цаасан ууттай цагаан нунтаг дээж авч Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цардуул, нитрит /NaNo2/, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, E451(i) /Триполифосфорын хүчлийн давс/ зэргийг хими хор судлалын лабораторид шинжлүүлэхэд ХАБҮЛЛ-ийн 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсан байна.
Шинжилгээний дүнгээс үзэхэд уг цагаан бодис нь цардуулын өндөр агууламжтай, нэмэлт бүхий нийлмэл хольц байна.
Сэтгэгдэл ( 3 )
Зарлаж урьдчилан сэргийлж байгаад зарладаг гэнээ ха ха
Мэргэжлийн хяналт Стандартчилал Цагдаа тагнуул ажлаа хийхгүй л бна. Энэ байгууллагуудын нэг дарга нь нэг хятад үйлдвэрийн ард өмгөөлж хамгаалж байдаг. нь нууц биш зүйл ...ийм мах ард иргэддээ идүүлчихлээ хорт хавдрыг багасгах гэвэл БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ.,
Зарлаад байлгүй гэнэт шалгаачээ тэнэг юм уу