Өнгөрөгч тавдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд засагдаж байсан тайз нурж, нэг иргэн хүнд гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.
Тодруулбал, зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд зориулан зассан, тайзны арын лед дэлгэц хүчтэй салхинд унажээ. Дэлгэж унахдаа тайз заслын ажил гүйцэтгэж байсан 33 настай эрэгтэйн дээр унасан гэх бөгөөд иргэний баруун гуяны яс хугарч, хүнд гэмтэл авсан байна. Одоогоор дээрх иргэний амин үзүүлэлт сайжирч, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Үхэр монголчуудын үйлдэл дандаа бүтэлгүйтэх юм даа тиймээ МАН?