Мамиашвили: Мэргэжлийн лигт Иран, Монголын бөхчүүдийг хүлээж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

ОХУ-ын бөхийн мэргэжлийн лигийн тэмцээн саяхан Москвад болж өнгөрсөн. Poddubny Wrestling League лигийн хоёр дахь тэмцээн ирэх намар, аравдугаар сарын 13-15-нд болох гэнэ.

Оросын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили тэмцээний талаар РИА агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
 

Мамиашвили “Бид хоёр дахь тэмцээнээ намар хийхээр хүсэлт гаргаад байгаа. Анхны тэмцээний алдаа оноогоо тунгаан, улам сайжруулах болно. Гадаадын бөхчүүд оролцоно гэж найдаж байна. Үзүүштэй, сонирхолтой, зэрэглэл өндөр тэмцээн хийнэ. Сайн санаат хүн болгон манай зочин. Хоёр дахь тэмцээнд Европын бөхчүүд ирнэ гэж найдаж байна. Монгол, Ираны бөхчүүдийг хүлээж байна. Москвад хийх төлөвлөгөөтэй байгаа. Долоодугаар сарын эхээр манай холбооны чуулган болно. Орон нутгийн спортын удирдлагатай уулзаж ярилцана. Тэдний дэмжлэг их тус дэм болж байдаг” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.82.156) 2022 оны 06 сарын 04

Оросуудад зодуулж, доромжлуулж кайф авдаг манай гаж донтонгууд хеерцеглеед л очих байх даа, кк

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 06 сарын 03

Очоод зодуул...

0  |  0
зочин(66.181.161.50) 2022 оны 06 сарын 03

Tэнд очоод зодуулан шанаадуулан байж тэмцээнд нь барилдах хэрэг байн уу да.\n.

2  |  0
зочин(66.181.161.50) 2022 оны 06 сарын 03

энэ нөхөр хэдэн жилийн өмнө Mонголчуудыг яаж доромжилж байлаа даа.? дэлхийн цомын тэмцээнээс орос ираны багыг хасаад монгол энэтхэгийн багыг оруулахаар болоход энэ нөхөр - Mонголчууд хэн юм.. Tэдэнд бөхийн уламжлал ч байхгүй.. ядаж ганц ч олимпийн аваргагүй улс- гэж хэвлэлийн бага хурал дээр агсарч байсан.\n..

2  |  0
Top