Казахстаны хуучин нийслэл Алматыд спорт бөхийн чансаа олгох тэмцээн явагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас 50 гаруй тамирчин урьдчилсан мэдүүлгээ өгсөн ч зардал мөнгөний асуудлаас болж 10 бөх оролцохоор Алматыг зорив.
Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар тус тус барилдана.
Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас нар ажиллах юм.
Монголын чөлөөт бөхийн холбоо
6-р сарын 3
10:30 – Сонгомол барилдаан: 72, 77, 82 кг
Эмэгтэй чөлөөт: 57, 62, 68, 76 кг
Сэтгэгдэл ( 0 )