Ирэх долоодугаар сард АНУ-д сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ болох гэж байна. ОХУ-ын халдлагын улмаас эх орондоо бэлтгэл хийх боломжгүй болсон Украины сүмогийн шигшээ багийг дэмжих хөдөлгөөн Японд өрнөжээ. Украин сүмочид Харьков хотод бэлтгэлийн төвтэй байсан ч төв нь суманд өртөж, шатсан гэнэ. Ингээд Украинтай харилцаа холбоотой япончууд Ойта мужийн Үса хотод тэмцээн болтол байрлах байр, зардлыг бүрэн хариуцаж, урьжээ.
Японд ирсэн багийн ахлагч Александр Вересюк “Маш их баяртай байна. Ийм сайхан нөхцөлд бэлтгэл хийх боломжтой болно гэдэг бол ялалт юм. Эр зориг, ур чадвараа улам сайжруулж, тэмцээндээ оролцоно” гэж ярьсан байна.
Үса хот нь Шёова үеийн их аварга Фүтабаямагийн төрсөн нутаг юм.
Сэтгэгдэл ( 0 )