Бразилын домогт хөлбөмбөгч Пеле ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хандан, нээлттэй захидал бичиж, дайныг зогсоохыг уриалсан талаар бид мэдээлсэн.
Энэ талаар ОХУ-ын Хөл бөмбөгийн холбооны Ёс зүйн хорооны гишүүн, Спартак багийн хаалгач асан Анзор Кавазашвили тайлбар хийжээ.
Тэрээр “Олон улсын империализм намайг гайхуулж байна. Улс төр спортод, хөл бөмбөгт орж ирэн, Барууны улстөрчдийн шахалтаар биднийг тэмцээн уралдаанаас хаслаа. Ийм үед эрхэм хүндэт Пеле гуай захидал бичээд гараад ирлээ. Сүүлийн үед түүний эрүүл мэнд тааруу, хэцүү байгааг бид бүгд мэднэ. Хэн энэ захидлыг бичсэн, бичээд Пелегээр гарын үсэг зуруулсныг шалган, тогтоож, шүүх хэрэгтэй. Би Дэлхийн хөл бөмбөгийн хааныг доромжилмооргүй байна. Гэхдээ энэ бол маш муухай үйлдэл байлаа. Пелегийн амьдралдаа хийсэн цорын ганц бөгөөд сүүлийн муухай үйлдэл нь энэ байх. Пеле алдар хүндээ ашиглан, ийм мэдэгдэл гаргаж болохгүй. Үнэхээр харамсалтай байна. Тэр ийм зүйлд хутгалдах хэрэггүй байсан юм” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Пеле эрүүл сэтгэдэг болохоо харуулжээ
Путинг шоогуутай хамт олон улсын шүүхээр шүүх цаг ирнэ ээ
Нэр нь гүрж сэтгэл, зүрх нь орос. Гүржийг түрэмгийлж газар нутгаас нь дээрэмдээд байхад яадаг хог вэ энэ.
Хуцдаг швили...Пеле зөв зүйл хийж.