Өвөрмонголын 25 хүртэлх насны Залуучуудын барилдаан боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Өнгөрсөн тавдугаар сарын 30-31-ний өдөр Өвөрмонголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошуунд Бүх Өвөрмонголын 25 хүртэлх насны залуу бөхчүүдийн барилдаан амжилттай өндөрлөлөө. Барилдаанд Шилийн гол аймгийн Зүүн Сөнид хошууны Бөхбаяр тэргүүлж, Баруун Үзэмчин хошууны Намсрай үзүүрлэжээ.

Уг барилдааныг 2013 оны могой жилийн цагаан сарын шинийн наймнаас Хөлөнбуйр нутгийн нэрт бөх тайлбарлагч Цэцэнтунгалаг санаачлан хувийн зардал, ард иргэдийн хандиваар зохион байгуулж байсан. 2016 оноос Бүх Өвөрмонголын залуу бөхчүүдийн барилдаан болгож, 2017 оноос засгийн дэмжлэгээр зохион байгуулах болжээ. 2015 оноос багийн тэмцээнийг нэмэн оруулсан ажээ. Энэхүү бөхийн наадамд жил болгон зуршил ёсоор 128 бөх барилддаг.

Б.Болд

Тэмцээний аваргууд

2013 онд Хөлөнбуйр хотын Эвэнх хошууны Наргил.

2014-2016 онд Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Сэнгээгарав.

2017 онд Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Болдбаатар.

2018 онд Улаанхад хотын Архорчин хошууны Мөнхдүүрэн.

2019 онд Шилийнгол аймгийн Авга хошууны Цайлган.

2020 онд Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Төрцацрал.

2021 онд Улаанхад хотын Архорчин хошууны Баясгалан.

2022 онд Шилийн гол аймгийн Зүүн Сөнид хошууны Бөхбаяр.

Түрүүлсэн багууд;

 2015-2017 онд Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны баг.

2018 онд Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Анжуу бөхийн клуб.

2019 онд Улаанхад хотын Архорчин хошууны баг.

2020 онд Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны баг.

2021 онд Шилийн гол аймгийн Зүүн Сөнид хошууны баг.

2022 онд Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Баг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 04

Өвөрлөгчид бас л манай үхэрнүүд шиг мал талруугаа ....

0  |  0
Top