Өчигдөр шөнө Кардиф хотод хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх халз тоглолт боллоо. Бэйл тэргүүтэй Уэльсийн шигшээ Украиныг ялснаар Катар явах эрхээ авсан. Тоглолтын ганц гоолыг Украины Андрей Ярмоленко өөрийн хаалганд мөргөж оруулжээ.
Катарын ДАШТ 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18 хүртэл явагдана. Уэльсийн баг В хэсэгт Англи, АНУ, Ирантай өрсөлдөх юм.
Катар-2022-ий сүүлийн 2 эрх
• АНЭУ-Австралийн тоглолт зургаадугаар сарын 7-нд явагдана. Ялсан нь зургаадугаар сарын 13-нд Перугийн шигшээтэй учирна. Эндээс шалгарсан баг ДАШТ-д Франц, Дани, Тунистэй нэг хэсэгт багтана.
• Зургаадугаар сарын 14-нд Коста-Рика – Шинэ Зеланд халз тоглоно. Ялсан нь Испани, Герман, Японтой нэг хэсэгт өрсөлдөнө.
Энэ бүх тоглолтууд Катарын “Ахмед бин Али” цэнгэлдэхэд болно.
Уэльс – Украин 1:0 (1:0, 0:0)
Кардифф Сити Стэдиум
Гоол: 1:0 – 34, автогол Ярмоленко.
Уэльс – Хеннесси, Робертс, Дэвис, Родон, Ампаду, Уильямс (Норрингтон-Дэвис, 90), Рэмзи, Аллен, Бэйл (Уилсон, 83), Мур, Жеймс (Жонсон, 71).
Украин – Бущан, Караваев, Матвиенко, Забарный, Миколенко, Ярмоленко, Цыганков (Мудрик, 77), Степаненко (Сидорчук, 70), Малиновский (Шапаренко, 70), Зинченко, Яремчук (Довбик, 77).
Шар хуудас: Аллен (2), Жеймс (3), Миколенко (32), Мудрик (90).
Сэтгэгдэл ( 0 )