Чөлөөт бөх: Эрчүүд чансааны тэмцээнээс 3 медальтай ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Казахстаны хуучин нийслэл Алматыд Болат Турлыхановын нэрэмжит спорт бөхийн чансаа олгох тэмцээн явагдаж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн төрөлд 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл гэсэн гурван бөх оролцож, гурвуулаа медальтай буцлаа.

65 кг-д Узбекистаны Аббос Рахмонов тодорч, Энэтхэгийн Бажран Пунияг (5:3), Казахстаны Рифат Сайболатовыг (6:2) ялсан ч финалд манай Т.Тулга түүнийг 9:1 илүүрхлээ.

"Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр, хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг 5:1-ээр ялж, финалд шалгарсан юм.

74 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж шөвгийн наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр, хагас шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа.

125 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл шөвгийн наймд Азийн аваргын хошой мөнгө, хоёр хүрэлтэй, эзэн орны Алишар Ергалиг 3:2-оор ялж, хагас шигшээд "Токио-2020" олимпын хүрэл медальт, Ослогийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Заред 0:3-аар ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд  2021 оны Азийн аварга Олег Болтинийг 2:2-оор яллаа.

Багийн дүнгээр Казасхтан 12 медальтай (1-5-6) тэргүүлж, Энэтхэг (1-0-2), Иран (3-1-0) медальтай удаалжээ.

57 кг

1. Аман (Энэтхэг)

2. Мейрамбек Картбай (Казахстан)

3. Мерей Базарбаев (Казахстан)

61 кг

1. Бекболот Мирзаназар Уллу (Кыргызстан)

2. Жассулан Таскул (Казахстан)

3. Елдош Момбеков (Казахстан)

65 кг

1. Т.Тулга (Монгол)

2. Аббос Рахмонов (Узбекистан)

3. Умиджон Жалолов (Узбекистан)

3. Бажран Пуния (Энэтхэг)

70 кг

1. Эрназар Акматалиев (Кыргызстан)

2. Родион Анчугин (Казахстан)

3. Алибек Осмонов (Кыргызстан)

3. Зафарбек Отахонов (Узбекистан)

74 кг

1. Таймураз Салказанов (Словак)

2. Б.Бямбадорж (Монгол)

3. Амр Реда Рамадан Хуссейн (Египет)

3. Нуркожа Кайпанов (Казахстан)

79 кг

1. Болат Сакаев (Казахстан)

2. Сайякбай Юсупов (Кыргызстан)

3. Ахсарбек Гулаев (Словак)

3. Даулет Ергеш (Казахстан)

86 кг

1. Хасан Яздани (Иран)

2. Борис Макоев (Словак)

3. Фатих Эрдин (Турк)

3. Бодур Исломов (Узбекистан)

92 кг

1. Камран Гасемпур (Иран)

2. Адилет Довлумбаев (Казахстан)

3. Абдиманап Байгенжеев (Казахстан)

97 кг

1. Батырбек Цакулов (Словак)

2. Амирхоссейн Фирузпур (Иран)

3. Айкежан Айтбеков (Казахстан)

3. Магомед Ибрагимов (Узбекистан)

125 кг

1. Амир Заре (Иран)

2. Юсуп Батырмурзаев (Казахстан)

3. Мохит (Энэтхэг)

3. М.Лхагвагэрэл (Монгол)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top