Казахстаны хуучин нийслэл Алматыд Болат Турлыхановын нэрэмжит спорт бөхийн чансаа олгох тэмцээн явагдаж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга итгэл төгс түрүүлж, жиндээ чансаагаар тэргүүлэхээр болоод байна.
65 кг
1. Т.Тулга (Монгол)
2. Аббос Рахмонов (Узбекистан)
3. Умиджон Жалолов (Узбекистан)
3. Бажран Пуния (Энэтхэг)
65 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 1/4 шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр ялсан.
Хагас шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт Узбекистаны Умиджон Жалиловыг 5:1-ээр давсан.
Финалд Азийн аваргын хошой хүрэл медальт, Узбекистаны Аббос Рахмоновыг 9:1-ээр илүүрхсэн.
Сэтгэгдэл ( 0 )