Казахстаны хуучин нийслэл Алматыд Болат Турлыхановын нэрэмжит спорт бөхийн чансаа олгох тэмцээн явагдаж өндөрлөлөө.
Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж шөвгийн наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр ялсан.
Хагас шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялав.
Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа.
74 кг
1. Таймураз Салказанов (Словак)
2. Б.Бямбадорж (Монгол)
3. Амр Реда Рамадан Хуссейн (Египет)
3. Нуркожа Кайпанов (Казахстан)
Сэтгэгдэл ( 0 )