Казахстаны хуучин нийслэл Алматыд Болат Турлыхановын нэрэмжит спорт бөхийн чансаа олгох тэмцээн явагдаж өндөрлөлөө.
Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд 23 хүртэлх болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл шөвгийн наймд Азийн аваргын хошой мөнгө, хоёр хүрэлтэй, эзэн орны Алишар Ергалиг 3:2-оор ялсан.
Хагас шигшээд "Токио-2020" олимпын хүрэл медальт, Ослогийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Заред 0:3-аар ялагдсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд 2021 оны Азийн аварга Олег Болтинийг 2:2-оор яллаа.
125 кг
1. Амир Заре (Иран)
2. Юсуп Батырмурзаев (Казахстан)
3. Мохит (Энэтхэг)
3. М.Лхагвагэрэл (Монгол)
Сэтгэгдэл ( 0 )