NBA: Голден Стэйт бут ниргэж, цувралыг тэнцүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Өнөөдөр өглөө НБА лигийн финалын хоёр дахь тоглолт Сан-Францискод явагдлаа. Голден Стэйт Уорриорз баг Бостон Селтикс-ийг 107:88 бут ниргэж, цувралыг тэнцүүллээ. Эхний тоглолтын сүүлийн минутад ялалтаа алдсан дайчид энэ удаад эхний үеэс баталгаатай ялахаар тоглолоо.

Бостоны Жейсон Тейтум 28 оноо авсан бол Уорриорз-оос Стефен Карри 29 оноотой багаа тэргүүлжээ. Дараагийн тоглолт энэ сарын 9-нд Бостонд явагдана.

НБА

Финал. 

Голден Стэйт – Бостон 107:88 (31:30, 21:20, 35:14, 20:24)

Chase Center

Голден Стэйт: Карри (29), Луни (12 + 7 сам), Томпсон (11), Уиггинс (11), Грин (9 + 7 дам) – гараа; Пул (17), Пэйтон (7), Бьелица (6), Портер (3), Муди (2), Куминга (0), Ли (0), Тоскано-Андерсон (0).

Бостон: Тейтум (28), Браун (17), Смарт (2), Хорфорд (2 + 8 сам), Р.Уильямс (2) – гараа; Уайт (12), Г.Уильямс (6), Несмит (4), Притчард (4), Фиттс (3), Стаускас (3), Хаузер (3), Корнет (2), Тайс (0).

Цувралын харьцаа 1-1.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top