ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев РИА агентлагт ярилцлага өгөхдөө дэлхийн хамгийн хүчтэй, шилдэг бөхийг нэрлэлээ.
Тедеев “Яг одоогийн байдлаар хүч чадал, ур чадвар, бие сэтгэлийн бэлтгэлээр дэлхийд Абдулрашид Садулаевтай зэрэгцэх бөх байхгүй. Тэр бол дэлхийн шилдэг бөх. Хэрэв манай багт ирэх жилээс барилдах зөвшөөрөл өгөх юм бол 2024 онд Парист Садулаев асуудал байхгүй олимпын аварга болж чадна. Тэр олимпын 3 удаагийн аварга болно. Абдулрашид зорилгоо биелүүлэхийн төлөө маш их хөдөлмөрлөж, өөрийгөө олон зүйлээс хязгаарлаж байгаа. Тэр хаашаа явж байгаа, хаана хүрэх гэж байгаагаа маш сайн ойлгож байна. Садулаев өөрийн цагаа удаан хүлээсэн. Хэрэв энэ улс төрийн асуудал шийдэгдчих юм бол Садулаев ялалтын буухиагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэж ярьжээ.
Садулаев 2016 оны Риогийн олимпод 86 кг, 2021 оны Токио олимпод 97 кг-ын жинд түрүүлсэн. Дэлхийн тав, Европын дөрвөн удаагийн аварга. 26 настай. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос хоёрдугаар сарын 24-нд Украины дайн эхэлсний дараа Оросын бөхчүүдийг олон улсын тэмцээнээс хасаад байгаа билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Orosuudiig bitgii barilduul.zuv
РАШИСТ ПУТЛЕР ОЛОН ИРГЭНДЭЭ ГАЙ БОЛЖ БУЙН ХАМГИЙН ГАЙГҮЙ ЖИШЭЭ ЭНЭ !!!
Orsuudiig temtseend bitgii pruuul
Yu unen ter vnen mongoliin ner deerees barildchixaa dilaevaa.
Путин үхлээр хооллодог болсон
Өгөрийн фашист өвгөн Путин энэ маягаараа дайнаа үргэлжлүүлээд байвал Оросыг Парисын олимпод оруулахгүй байх