Рио-де-Жанейро олимпын чөлөөт бөхийн 65 кг-ын жингийн аварга Сослан Рамонов 31 настайдаа зодог тайлснаа зарлалаа.
Сослан осет гаралтай. 2014 онд дэлхийн аварга болж, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальтай. Сүүлийн үед гэмтэл бэртлийн улмаас бараг барилдаагүй юм.
Тэрээр сэтгүүлчдэд “Би Улсын аваргын тэмцээнд оролцохгүй. Би зодог тайлсан. Цаашдаа юу хийх вэ гэсэн асуултад хариулж чадахгүй нь. Өөрөө ч ямар нэг шийдвэр гаргаагүй, бодоод л сууж байна даа. Сонирхолтой ямар нэг ажил хийхийг хүсэж байна. Ойрын үед ажлаа шийднэ” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )