Казахстаны хуучин нийслэл Алматыд Болат Турлыхановын нэрэмжит спорт бөхийн чансаа олгох тэмцээн явагдаж өндөрлөлөө.
"Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд алтан медаль хүртлээ.
Б.Болортуяа эхлээд Казахстаны Айша Улишаныг цэвэр ялсан.
Азербайжаны Лейла Гурбановаг цэвэр ялсан.
Алтан медалийн төлөө Казахстаны Жюлдиз Эшимоваг ялсан.
Б.Болортуяа 2022 он гарснаас хойш дөрөв дэх тэмцээндээ дараалан аваргалаад байна. Нэгдүгээр сард Красноярскт Иван Ярыгины ОУТ, хоёрдугаар сард Истанбулд Яшар Догугийн ОУТ, өнгөрсөн сард Москвад "Мэргэжлийн бөхийн лиг"-т тус тус түрүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Munadag bna. Amjilt.