Казахстаны хуучин нийслэл Алматыд Болат Турлыхановын нэрэмжит спорт бөхийн чансаа олгох тэмцээн явагдаж өндөрлөлөө.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртлээ.
Ц.Намуунцэцэг 1/4 шигшээд Азербайжаны Туркан Насироваг цэвэр дарсан.
Хагас шигшээд Казахстаны Айгул Нуралимыг 10:0-ээр цэвэр ялсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр дарснаар аварга боллоо.
Энэ жинд "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Женко" клубийн тамирчин ОУХМ Долгоржавын Отгонжаргал эхний барилдаандаа Энэтхэгийн Neelam NEELAM-ийг ялсан.
Хагас шигшээд Узбекистаны Иммаевад 6:6-гаар ялагдсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Светлана Анкичеваг 8:4-өөр яллаа.
Сэтгэгдэл ( 0 )