ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев РИА агентлагт ярилцлага өгөхдөө Орос, Украины харилцааны талаар ярьжээ.
Тедеев “Харамсалтай нь сүүлийн үед Украин дахь анд найзуудтай харилцаа их өөрчлөгдлөө. Яагаад гэвэл тэд Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа учир шалтгааныг ойлгохгүй байгаа юм. Би ямар учраас энэ ажиллагааг явуулах болсныг сайн ойлгож байна. Харин тэд үгүй. Украинчууд 2014 оноос хойш Донбасст үүссэн байдалд дасчихсан болохоор тэнд оросуудыг хавчин гадуурхаж байсныг жирийн үйл явдал гэж бодоод байдаг. Хүн гэдэг амьтан юманд маш хурдан дасдаг. Миний танил нэг залуу Москвад, харин ах нь Украинд амьдардаг. Одоо тэд хоорондоо ярилцахаа ч байсан. Улс төрөөс болоод төрсөн ах дүү ч муудалцаж байна. Миний украин танил, найзууд надаас холбоогоо тасалсан. Амьдрал зүгээр үү, тусалж дэмжих юу байна гэж асуух гээд залгахаар тэд утсаа ч авахаас айдаг. Орос дугаараас залгаж байгааг хараад л авдаггүй. Өмнө нь бид бие биедээ туслаад, харилцан дэмжээд явдаг байлаа. Би өөрөө Украины шигшээ багт барилдаж байсан хүн. Украинчуудыг ямар сайхан хүмүүс байдгийг сайн мэднэ. 2014 онд Майданд болсон явдлын дараа байдал өөрчлөгдсөн. 1941-1945 онд ЗХУ-д айл өрх болгон фашистуудтай хийсэн дайнд нэг гишүүнээ алдсан байлаа. Украины Засгийн газар одоо энэ бүхнийг сурталчилж, үзэл сурталчилж байгаа нь харамсалтай. Өөрийн түүх, удам судраас зугтах нь сайн зүйл биш. Эргээд ах дүүгийн харилцаатай болох болов уу гэж үү? Цаг хугацаа бүгдийг эмчилнэ гэж би бодож байна. Бид германуудтай байлдаж байсан, харин одоо нөхөрлөөд байж байна. Цаг хугацаа өнгөрсний дараа Украины ард түмэн бүхнийг ухаарч бид эргээд ах дүүс шиг амьдрах болно. Өөр зам байхгүй. Үүний тулд бид өнөөдөр Ерөнхийлөгчөө тойрон нэгдэж, түүнийг дэмжих хэрэгтэй байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Хаха хаа газрын урлаг спортынхон гэж толгой муутай эргүү малнууд байдаг юм байна. Донбасын оросуудад санаа зовоод байсан юм бол донбассаа л эзэлнэ биздээ. Хаа хамаагүй бүх хотыг нь бөмбөгдөж пуужиндаж өчнөөн хүн алчихаад ойлгохгүй байна ч гэх шиг. Украйнд байгаа найзууд чинь үхчихсэн болоод утсаа аваагүй байхаа тэнэг бөх минь
Хохол гэрт чинь хорогдож хоол ундыг чинь идчихээд явахдаа аяганд чинь баачхаад явна гэдэг чинь 18р зуны шүлэг байхаа одоо Европд монголчуудаас доор нэр хүндтэй болсон
энэ эргүү алан бомбоо
Тэдээвийн нутгийг бөмбөгдөөд ,ах дүүсийг нь буудаж алаад байвал оросуудтай ах дүү гээд байх амьтан уу.Ёстой бүтэхгүй амьтан байна
Орос тэр дээр үеийн орос биш болоод удаж б а..
улаан үд -д болсон тэмцээн дээр энэ новш - Oдоо энэ муусайн Mонголчуудыг шүүгчидтэй нийлж байгаад ёстой цавчаад өгнө.. өмхий хонинуудыг - гэж доромжлон заналхийлж байхыг манай Hаранбаатар Hямлхавага нарын бөхчүүд сонсож л байсан.
Хуц аа гаалийн /цах /түлшний дэлхийд бхгүй татвар ,үнийг ганцхан монголчуудадаас авдаг ийм бхад сайн хөрш ярих утгагүй орос задраж монголд эрх чөлөө
Орос улсыг Монголчууд хүндэтгэх ёстоймаа. түүхээ мэдэх хэрэгтэй, янз бүрийн сөрөг зүйлүүд байсан л бх, бүүр цаад утгаараа болманай улсыг аварсан юм шүү. одоо чгэсэн Монгол улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд маш чухал, оросгүйгээр бид оршин тогтнохгүй ээ
iim zul uarihgui bol putind aluulna
БРАВО