ӨАБНУ-ын боксчин Симисо Бутелези замналынхаа анхны ялагдлыг тун хачирхалтай байдалд хүлээлээ. Тэрээр WBF холбооны Африкийн аваргын бүсийн төлөө нутаг нэгт Сифесихле Мнтунгватай тулалдсан юм.
Симисо эрчтэй довтлон, өрсөлдөгчөө буланд шахаж, нокдаунд оруулсан. Шүүгч тоглолтыг зогсоон дахин эхлүүлэхэд харин тэр огт өөр болсон байв. Симисо буруу харан, хий цохиж, хэнтэй ч юм зодолдоод эхэлсэн. Шүүгч тулааныг зогсоож, Мнтунгвад ялалт өгсөн. Тайлбарлагч нар Симисог тархины гэмтлийн улмаас сүнс, сүүдэртэй зодолдож эхэллээ гэж тайлбарлаж байв.
Simiso Buthelezi recently lost his perfect record in one of the most bizarre and worrying ways possiblehttps://t.co/jQCugnJvZ2
— talkSPORT (@talkSPORT) June 6, 2022