Г.Өсөхбаяр Арарат оргилд авирна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Готовдоржийн Өсөхбаяр алдарт Арарат ууланд авирахаар мордлоо.

Түүний багт манай 10 орчим уулчин багтсан байна.

Арарат уул нь Турк, Армен улсын хилийн заагт оршдог бөгөөд одоогоор монгол уулчны хөлийн мөр гараагүй үлдсэн цөөхөн хэдэн оргилын нэг. Их Арарат, Бага Арарат гэсэн унтаж буй хоёр галт уулнаас тогтоно.

Их Араратын ноён оргил нь далайн түвшнээс 5165 метр өндөрт оршдог. Туркийн хамгийн өндөр оргил юм.

1829 оны есдүгээр сарын 27-нд Их Арарат оргилд Дерптскийн их сургуулийн профессор Иоганн Фридрих Паррот анх гарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top