FIFA: Эквадорыг Катарын ДАШТ-ээс хасна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Эквадорын шигшээ багийг Катарт энэ оны сүүлээр болох ДАШТ-ээс хасах шийдвэрийг энэ сарын 10-нд гаргах гэнэ.

TV Azteca-д мэдээлснээр Чилийн шигшээ багийн хуульч Эдуардо Карлеццо Эквадорын багийн хамгаалагч Байрон Кастильог колумби хүн гэдгийг батлах баримт олсон байна. Тиймээс Байрон Эквадорын багт тоглох эрхгүй байжээ. Байрон Кастильо 1998 оны 11 дүгээр сард Колумбийн Тумако хотод төрсөн гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр Эквадорын оронд Чилийн шигшээ баг ДАШТ-д оролцох болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top