Геррит Холтманн Монголын эсрэг дебют тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Германы Бундеслигийн "Бохум" клубийн довтлогч Геррит Холтманн өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирээд Филиппин улсын шигшээ багийнхаа хамтаар анхны бэлтгэлээ хийлээ.

Түүний хувьд 27 настай. Филиппин ээжтэй, герман аавтай тэрбээр Германы 20 хүртэлх насны шигшээ багт дуудагдаж тоглож байсан ба Филиппиний шигшээ багийг сонгож анх удаа шигшээ багтаа дуудагдаж, АХБХ-ны Азийн Цомын тэмцээний эрхийн төлөө хэсгийн хоёр дах тоглолт болох Монгол улсын шигшээ багийн эсрэг 06-р сарын 11-нд /12:30/-с тоглох юм.

Германы Бундеслигийн 2021-22 оны улиралд Байерн Мюнхен доод лигээс дэвшин гарч ирсэн Бохум-д 4:1-ийн харьцаатай бут ниргүүлэхэд энэ залуу нэгэн гайхалтай гоолыг оруулж байлаа. Мөн түүний Аусбургийн эсрэг оруулсан гоол Бундеслигийн оны шилдэг гоолоор хүртэл нэрлэгдэж байсан юм.

Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top