Моллаид зориулсан монгол хүүхдийн шүлэг

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн МҮОХ-ны байранд гарч байна.

Тус уралдаанд ирсэн бүтээлүүдээс танилцуулья.

Домгийн шувуу Саид Моллаи

Хүний нутгийн хүйтэн жаварт хүлэгдэж ирсэн шонхор шувуу

Халуун зүрхний гүн дэх итгэлдээ дэлгэгдэж ирсэн бүргэд шувуу

Холын алсаас зүтгэл тээж, зорьж ирсэн дэлхийн шувуу

Халх нутгийн үрсэд хайрлагдаж үлдсэн Монголын шувуу

Домгийн шувуу Саид Моллаи

Тэртээх алсын мөрөөдөл рүүгээ мацаж явахад саад юун

Тэнүүн сайхан сэтгэлтэй явахад түмний хайр энүүхэнд юм

Дэлхийн эд эс нь байхад алаглаж гоочлох хэрэг юун

Дэлгэр орны жаалуудын хэтийн шүтээн нь тэр юм

Домгийн шувуу Саид Моллаи

Хадаг дэлгэж угтсан түмэн харцаа буруулна гэдэг худлаа

Хожих хожигдохын алинд нь ч мөрийг нь түшээд зогсоно

Сүү өргөж үдсэн түмэн сүүлээ шарвуулна гэдэг худлаа

Сууж босохын алинд нь ч нэг л зангаараа хурайлна

Домгийн шувуу Саид Моллаи

Хэл мэдэхгүй түүний Баярлалаа гэх ганц үг нь л

Хэн ч мэдэхгүй хүүг монголчуудад анх таниулж байлаа

Хөдөлмөрлөсний эцэст авсан олимпын мөнгөн медаль нь

Хэн хүний гэлтгүй миний нулимсыг ч үзэж байлаа

Домгийн шувуу Саид Моллаи

Хоргодож хоцорсон түүний эрх чөлөө ч

Хожимдож ирсэн түүний иргэншил ч

Хүзүүндээ зүүсэн түүний мөнгөн медаль ч хорвоогийнх

Харин хойтон авах Олимпын алт л түүнийх

Энхийн шувуу Монголын Моллаи

Баянзүрх дүүргийн 102 дугаар сургууль, 11-ийн А анги, Б.Хонгорж

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jenko zail,nobs oo(148.60.92.227) 2024 оны 12 сарын 18

ene hend heregtei yum be?....gadnii tamirchid abchirch orolzyyldagaan boli?ezest ni abch boldogggyi hayj ch boldoggyi aransin baina?....Mongolchyyd enee chagt hend ch itehed berh chag baina?....

0  |  4
Top